ТҮҮХИЙН ХУУДАС
Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг нь 1931 онд 2гэр, 10 ортойгоор анх байгуулагдсан ба анхны эмчээр ЗХУ-ын эмнэлгийн дээд сургууль төгссөн Сэржмядаг гэгч эмэгтэй ажиллаж байжээ. 1932 оноос 1947 он хүртэл тус аймгийн эмнэлэгт Сызов, Церенова, Григорьев, Зуев, Пугачева, Галина, Цухикова нарын зэрэг ЗХУ-ын эмч мэргэжилтэнүүд удаа дараалан ажиллаж говь нутгийн ард иргэдэд шинжлэх ухааны европ эмнэлгийн тусламжыг үзүүлж байжээ. Тус нэгдсэн эмнэлэгт 1960 оноос эхлэн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж өргөжин рентген, лаборатори, цахилгаан эмчилгээний кабинетууд мэс засал, төрөх, эмэгтэйчүүд, дотор, халдвартын тасагтай 55 ортой бие даасан эмнэлэг болон аймгийн хэмжээнд үндсэн нарийн мээргэжлийн тусламжыг үзүүлж эхэлжээ.
Бүтэц зохион байгуулалт
Нэгдсэн эмнэлэг нь 2012 онд засгийн газрын 2011 оны 05 сарын 11-ний өдрийн 156 дугаар тогтоолоор Бүсийн оношлогоо эмчилгээний төв болж өргөжсөн.
2014 онд БОЭТ 210 ортой, үүнээс ЭМД-ын сангаас 144 ортой улсын төсвөөс 66 ор санхүүждэг. 211 орон тоотойгоор ажиллаж байна. Үүнээс их эмч 61, сувилагч тусгай мэргэжилтэн 101, бусад ажиллагсад 49. Нийт эмч нарын 25,4% нь мэргэжлийн зэрэг цолтой. Нийт сувилагч тусгай мэргэжилтний 21% нь мэргэжлийн зэрэгтэй. Нийт эмч нарын 81,4% нь нарийн мэргэжил эзэмшсэн. яаралтай болон төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг бүс нутагт үзүүлж байна. Одоогийн байдлаар тэргүүлэх зэрэгтэй 9 эмч, ахлах зэрэгтэй 7 эмч, тэргүүлэх зэрэгтэй сувилагч бага эмч 5, ахлах зэрэгтэй 20 сувилагч тусгай дун мэргэжилтэн ажиллаж байна.
Эмнэлэг үйлчилгээний 12 тасагтай ажил үйлчилгээг явуулдаг. Үүнд: Удирдлага мэдээлэл хангамжийн тасаг, дотор, уламжлалтын тасаг, мэс заслын тасаг, үйл оношийн тасаг, сэхээн амьдруулах яаралтай тусламжийн тасаг, түргэн тусламжийн тасаг, төрөх эмэгтэйчүүдийн тасаг, халдварт, сүрьеэгийн тасаг, сэтгэц, мэдрэлийн тасаг, хүүхдийн тасаг, поликлиникийн тасаг, аж ахуй үйлчилгээний тасаг гэсэн бүтэцтэй ажиллаж байна.
Үйл ажиллагааны онцлог
Тус эмнэлэг нь жилд 6000- 6200 өвчтөн хэвтүүлэн эмчилдэг. Эдгээрийн 50-60% нь үйлчлэх хүрээний хүн ам 14 сумдаас ирж эмчлүүлдэг. Манай аймаг нь өргөн уудам нутагтай, хүн ам сийрэг таруу, үйлчлэх хүрээний 14 сум нь 25-350км хүртэл алслагдсан, хилийн цэргийн заставууд нь 400-500 км хүртэл хол оршдог. ...........Км 2 талбай бүхий нутаг дэвсгэртэй.