Өмнөговь аймгийн Х.Шаравын нэрэмжит
Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв
/товч танилцуулга /
Зорилго: Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмч мэргэжилтний мэргэжлийн ур чадвар ёс, хариуцлага хяналтыг сайжруулахад оршино.
1931 онд Өмнөговь аймаг Дэлгэрхангайн хошуунаас нүүдэллэн ирж Зүүнсайхан уулын ар бэл, Даланзадгайн тэгш талд байрлахад одоогийн Нэгдсэн эмнэлгийн хашааны баруун хойд хэсэгт хоёр гэр барьж 10 ортой эмнэлэг байгуулан орос эмч 1, монгол ажилчин 2, жолооч 1 бүгд 4 орон тоотойгоор ажиллаж эхэлснээр эмнэлгийн маань анхны суурь болжээ.
Нэгдсэн эмнэлэг нь 2012 онд засгийн газрын 2011 оны 05 сарын 11-ний өдрийн 156 дугаар тогтоолоор Бүсийн оношлогоо эмчилгээний төв болон өргөжсөн.
2014 онд БОЭТ 210 ортой, 211 орон тоотойгоор ажиллаж байна. Үүнээс их эмч 61, сувилагч тусгай мэргэжилтэн 101, бусад ажиллагсад 49. Нийт эмч нарын 25,4% нь мэргэжлийн зэрэг цолтой. Нийт сувилагч тусгай мэргэжилтний 21% нь мэргэжлийн зэрэгтэй. Нийт эмч нарын 81,4% нь нарийн мэргэжил эзэмшсэн. яаралтай болон төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг бүс нутагт үзүүлж байна.
Одоогийн байдлаар тэргүүлэх зэрэгтэй 9 эмч, ахлах зэрэгтэй 7 эмч, тэргүүлэх зэрэгтэй сувилагч бага эмч 5, ахлах зэрэгтэй 20 сувилагч бага эмч ажиллаж байна.
Бүтэц зохион байгуулалт: 15 тасаг 6 албадуудтай тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Тасгууд:
Удирдлагын зөвлөл
Дотрын тасаг
Мэдрэлийн тасаг
Мэс заслын тасаг
Гэмтэл согогийн тасаг
Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасаг
Яаралтай, түргэн тусламжийн тасаг
Халдвартын тасаг
Хүүхдийн тасаг
Төрөх эмэгтэйчүүдийн тасаг
Нярайн тасаг
Дүрс оношлогооны тасаг
Нэгдсэн лабораторийн тасаг
Зөвлөх поликлиникийн тасаг
Аж ахуй үйлчилгээний тасаг
Албадууд:
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын алба
Эрүүл мэндийн даатгал, статистик мэдээллийн алба
Сувилахуйн алба
Эм зүйн алба
Халдвараас сэргийлэх хяналтын алба
Инженер техникийн алба